Авилгатай тэмцэх газрын даргын
баталсан удирдамжийн дагуу тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын
албаны дарга, ахлах комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд,
Баян-өлгий, Увс аймгуудад ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр Ховд аймагт ажиллах
хөтөлбөрийн дагуу эхний уулзалтаа ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, гишүүдтэй ИТХ-ын
Тэргүүлэгчдийн танхимд уулзлаа.
Тус уулзалтанд аймгийн ИТХ-ын
дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга, ГХУСАЗСЗ-ийн дэд
дарга Д.Галсандондог болон аймгийн салбар зөвлөлийн бусад гишүүд оролцов.
АТГ-ын ажлын хэсгийн ахлагч
Т.Баярхүү:
- “Авлигатай тэмцэх үндэсний
хөтөлбөр”- ийг сурталчлах, авлигын эсрэг хууль, тогтоомжоор төрийн албан
хаагчид, олон нийтэд мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт
сурталчилгааны ажил зохион байгуулах
- Түүнчлэн иргэд, аж ахуйн
нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт
- Төрийн албанд тавих олон
нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулах 3 үндсэн чиглэлээр ажиллах хөтөлбөр
боловсруулж ажиллаж байгаагаа талаар танилцуулсан юм. Ажлын хэсгийнхэн Ховд аймагт 11-р сарын 11 нээс эхлэн 3 хоногийн турш ажиллана.