Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал анхдугаар хуралдаанаа хийлээ.

2016-11-09

       Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулиар үр дүнгээр бий болсон Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал анхдугаар хуралдаанаа 2016 оны 10 дугаар сарын 24-ний 12 цагт хийлээ. Сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын нам 13 суудал, Ардчилсан нам 8 суудал авсан юм.
Анхдугаар хуралдаанаар:
       Сум Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн дүнгийн тухай- Сонгуулийн хорооны дарга Р.Болормаа танилцуулж ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрх зөвшөөрөх тухай тогтоолыг баталсанаар ИТХ-ын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
- ИТХ-ын даргыг чөлөөлж, нэр дэвшүүлж томилох тухай
- ИТХ-ын Тэргүүлэгчдийг чөлөөлж, нэр дэвшүүлж сонгох тухай
- Сумын Засаг даргад нэр дэвшүүлэн сонгох аймгийн Засаг даргад томилуулахаар уламжлах тухай асуудлуудыг хэлэлцэж зохион байгуулалт хийлээ.
        Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Батсайханы Энхбаатар төлөөлөгчдийн олонхийн саналыг  авч сонгогдлоо.
          Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээр:
- Батсайханы Энхбаатар
- Нэргүйн Энхбаатар
- Лхүмбийн Лутбат
- Тогоогийн Пүрэвбаатар
- Дашнамжилын Төрсайхан
- Отгонбаярын Мөнх-Эрдэнэ
- Банзрагчийн Мөнхбат нар сонгогдлоо.
          Үүний дараагаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэн сонгох аймгийн Засаг даргад томилуулахаар уламжлах тухай асуудлыг хэлэлцсэн юм.
         ИТХ-ын Төлөөлөгчдийн олонхийн саналаар Сумын засаг даргаар Ц.Төмөрбаатар  сонгогдож сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжиллаа.
            Ингэснээр Ц.Төмөрбаатар дарга нь 5 дахь удаагаа сумын Засаг даргаар сонгогдож байна.
 

Мэдээлэл бэлтгэсэн
ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Дэмбэрэл


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%