Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.

2016-10-17

Улсын Их Хурлын гишүүн Лхагваагийн Элдэв-Очир сонгогдсон тойргийнхоо иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Гишүүн Л.Элдэв-Очир нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсоноосоо хойш 3 дахь удаагаа сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж байна.
Энэ удаагийн уулзалтаар монголын эдийн засгийн өнөөгийн байдал болоод цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийж иргэд хөдөлмөрчдийн сонирхсон асуултанд хариулт  өглөө.
Улсын Их Хурлын гишүүн Лхагваагийн Элдэв-Очирын өмнөх уулзалтаар Жанжин 4 дүгээр багийн хүний эмч Нарантуяа эмнэлэгийн анхан шатны түргэн тусламжийг багийн иргэдэд хүргэхэд хүндрэлтэй байгаа тухай танилцуулж унаажуулж өгөх хүсэлт тавьж байсныг мөн энэ уулзалтаараа гишүүн гардуулж өглөө. Ингэснээр хөдөөгийн 5 багийн хүний эмч нар мустанг 200 мотоцикль хүлээн авлаа.
Мөн энэ үеэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шагнал, аймгийн Засаг даргын шагналуудаар иргэдийг шагнагдсаныг гардуулж өглөө.
- Цагаан дэнж 6 дугаар багийн өндөр настан О.Даваад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "СОЁРХОЛ"
- Сэнжит 1 дүгээр багийн өндөр настан Г.Гаамаад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "ХҮНДЭТГЭЛ"
- Ямаат 2 дугаар багийн өндөр настан Д.Даариймаад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "ХҮНДЭТГЭЛ"
- Цагаан дэнж 6 дугаар багийн иргэн Х.Цэрэндашид аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "ХҮНДЭТГЭЛ"
- Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан  П.Цэцэгмаад аймгийн Засаг даргын "ЖУУХ"
- Хаан банкны үйлчлэгч Г.Долгорсүрэнд аймгийн Засаг даргын "ЖУУХ"
- Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч Л.Хандаад аймгийн Засаг даргын "ЖУУХ"
- Нийтийн ахуй үйлчилгээний оёдолчин Д.Цэцэгмааг аймгийн "ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" тэмдэгээр тус тус шагнагдсаныг Улсын Их Хурлын гишүүн Лхагваагийн Элдэв-Очир, Сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Цэвэгдорж нар гардуулж өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1341
521 / 39%
425 / 32%
194 / 14%
201 / 15%