Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ХӨРШИЙН ХЯНАЛТЫН БҮЛЭГ”-ИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2016-09-12

     НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07-р сарын 04-ны өдрийн тогтоолоор “Хөршийн хяналт” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг баталж “Хөршийн өдөр”-ийг нийслэлийн хэмжээнд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2016 оны 09-р сарын 09-ны өдөр хороодын “Хөршийн хяналтын бүлэг”-ийн гишүүдийг чадавхижуулах сургалт, уулзалтыг зохион байгуулан идэвхтэй ажилласан 15 гишүүн, 2 бүлгийг шагнаж урамшууллаа.
     Уг уулзалтаар “Хөршийн хяналтын бүлэг”-ийн гишүүдээс - Цагдаагийн тасагт гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл, дуудлага өгөхөд хүндрэлтэй байна, -“Хөршийн хяналтын бүлэг”-ийн гишүүдийг урамшуулалтай ажиллуулах зэрэг санал хүсэлт гаргасан бөгөөд Гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээллийг шуурхай хүлээн авч, мэдээллийн нууцыг хадгалах, үр дүнг эргэн мэдээлэхэд анхаарч ажиллахыг Цагдаагийн тасагт үүрэг болгож, холбогдох хууль журмын дагуу “Хөршийн хяналтын бүлэг”-ийн гишүүдийг цаашид урамшуулж ажиллахаар шийдвэрлэв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11159
8645 / 77%
1131 / 10%
391 / 4%
992 / 9%