Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ЗУРАГ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

2016-04-27

  Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан эрхэм аялагч болон иргэд та бүхэнд сонирхолтой мэдээлэл өгч байгаадаа баяртай байна. Говь хангай цэнхэр орон гурван бүсийн хонгор нутгийг зорих дотоод гадаадын жуулчдын тоо жил ирэх тусам тодорхой хэмжээгээр өсөж байна.

 

Эрхэм аялагч та бүхэнд зориулж аймгийн аялал жуулчлалын газрын зураг хэвлэгдэн та бүхний гар дээр хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү газрын зурагт:

 

 

 

 

Аймгийн аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн газруудын мэдээлэл

  1. Жуулчны бааз, амралт сувиллын газрын  мэдээлэл
  2. Зочид буудлуудын мэдээлэл
  3. Аялал жуулчлалын эвент арга хэмжээ
  4. Бэлэг дурсгал, гар урлал
  5. Музей, сүм хийдүүдийн мэдээлэл
  6. Аймгийн аяллын маршрут
  • “Хүн үүслийн ул мөрөөр” байгаль, түүхийн аялал
  • “Сар шинийн буян хураах аялал” шашны аялал
  • “Майга борийн ул мөрөөр” судалгаа, танин мэдэхүйн аялал
  • “Түүх соёлын ул мөрөөр” соёлын аялал
  • “Дөрвөн түмэн сарлагийн баяр” Соёлын аялал
  • “Амралт, рашаан сувиллын аялал” гэх мэт аймгийн үндсэн маршрутуудыг багтаасан газрын зураг болно.

Иймд эрхэм аялагч болон иргэд та бүхэн хонгор нутгийнхаа үзэсгэлэнд сайхан газар, түүх соёлын нандин өв соёлтой танилцахыг хүсвэл энэүү газрын зургийг гарын авлага болгон авах боломжтой.

Хаяг: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Номгон 1-р баг, Баянхонгор их дэлгүүрийн урд талд, Байгаль орчин, аялал жуулчлалын газар

 

 

Утас: 70443904, 86224024

                   БОАЖГ-ын мэргэжилтэн Д.СОДНОМСАМДАН

ЭХ СУРВАЛЖ: http://bayankhongor.gov.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%