МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 95 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх иргэд, залуучуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон багуудын дунд зохион байгуулдаг МАРШ ТАКТИКИЙН тэмцээнийг 2016 оны 03 дугаар сарын 18-нд болж өнгөрлөө. Тэмцээнд 6 багийн 7 тасаг оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэргүүн байр, шилжин явах цомыг Г.Сандагдорж даргатай Цагаан дэнжийн 6 дугаар багийн С.Галцог тасгийн даргатай SWAT тасаг 3 дахь жилээ дараалан авлаа.
2 дугаар байрыг Х.Ганболд даргатай Сэнжитийн 1 дүгээр багийн Ц.Ганзориг тасгийн даргатай ТОРГОН ХИЛ тасаг,
3 дугаар байрыг Д.Эрдэнэчулуун даргатай Ямаатын 2 дугаар багийн Л.Ууганбаяр тасгийн даргатай ТОРГОН ЦЭРГҮҮД тасаг тус тус байр эзэлж тасаг тус бүр ӨРГӨМЖЛӨЛ, медаль, мөнгөн шагналаар шагналаа. Тасаг хамт олноо амжилттай удирдаж зохион байгуулсан багийн засаг дарга нарыг урамшууллаа.
Мөн тэргүүн байр эзэлсэн SWAT тасгийн хамт олонг ОРОН НУТГИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРААР АЯЛАХ эрхийн бичгээр шагналаа.