Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ус ба ажлын байр

2016-03-15

Дэлхийн усны өдрийг "Ус ба  ажлын байр" уриан дор тэмдэглэх, Дэлхийн ойн өдрийг угтаж тус сумын Засаг даргын Тамгын газар, сумын Байгаль орчны алба, Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Орог нуур- түйн голын сав газрын захиргаатай хамтран 2016 оны 03 дугаа сарын 12-нд Төрийн албан хаагч, ард иргэдэд байгаль орчны тухай хууль, Усны тухай хууль, Ойн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар сургалт зохион байгуулж АХА тэмцээн, Гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд 5 баг хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцож
1 дүгээр байрыг С.Галцог ахлагчтай баг
2 дугаар байранд Ц.Баянмөнх ахлагчтай баг
3 дугаар байранд Н.Дэмбэрэл ахлагчтай баг эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

 АХА тэмцээн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Болормаа түрүүллээ.


Мэдээлэл бэлтгэсэн: Н.Энхтүвшин

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%