Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдөрт зориулсан арга хэмжээ боллоо.

2016-03-15

Сумын Засаг даргын Тамгын газар, Эмэгтэй Зөвлөл хамтран 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдөрт зориулан
1. "Ээждээ бичсэн Захидал"-ын уралдаан /сурагч нас, насан хүрэгчид гэсэн ангилалаар/
2. "Сайхан хос" шалгаруулах тэмцээн
3. "Эмэгтэйчүүддээ барих бидний бэлэг" гэсэн 3 төрлийн арга хэмжээ зохион байгууллаа.

"Ээждээ бичсэн Захидал"-ын уралдаанд
сурагч насанд 12 дугаар ангийн сурагч Д.Жамган, насанд хүрэгчдийн төрөлд Жанжины 4 дүгээр багийн малчин Л.Батжаргал түрүүллээ.
Харин "Сайхан хос" шалгаруулах тэмцээнд
1 дүгээр байрыг Өвгөнжаргалантын 3 дугаар багийн хос Мөнх-очир, Мөнхдалай
2 дугаар байранд Жанжины 4 дүгээр багийн хос Лхагвадорж, Энхцэцэг
3 дугаар байранд Эрүүл мэндийн төвийн хос Мөнхжаргал, Алтанчимэг нар тус тус байр эзэллээ.

"Эмэгтэйчүүддээ барих бидний бэлэг" 
тэмцээнд 8 баг багийн мэндчилгээ, 2016 оны мисс шалгаруулах, Урлагийн шилдэг номер гэсэн 3 төрлөөр өрсөлдөж тэмцээний
1 дүгээр байрыг Жанжины 4 дүгээр баг
2 дугаар байранд Цагаан дэнжийн 6 дугаар баг
3 дугаар байранд Ямаатын 2 дугаар баг тус тус эзэллэж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.


Мэдээлэл бэлтгэсэн Н.Дэмбэрэл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%