Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсээс зохион байгуулсан "Гэр бүлийн үнэ цэнэ" залуу гэр бүлийн чуулган 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг чуулганд 130-аад залуучууд оролцлоо.
"ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ" залуу гэр бүлийн чуулганаас гарсан зөвлөмжийн хүрээнд нийт өрх, гэр бүлийн хэмжээнд доорх 7 дадлыг хэрэгжүүлж, хэвшүүлэхийг уриалж, сурталчлан ажил хэрэг болгохоор зорин ажиллаж байна.
* Өрхийн орлого, зарлагаа тооцож хуримтлалтай болъё.
* Нөхөр, эхнэртэйгээ эерэг сайхан харилцаа хандлагатай байя.
* Сардаа 1 удаа гэр бүлийн хурал хийж хэвшье.
* Гэр бүлийнхэндээ сайн сайхныг ерөөж байя.
* Удам угсаагаа хамгаалж угийн бичгээ хөтөлье.
* Сардаа 1 удаа хүүхдийнхээ багштай уулзаж эцэг эхийн хуралд сууя.
* Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 2-оос доошгүй удаа хамрагдъя.
Хүний өмнө сайхан харагдахаас илүү
Өөрийнхөө өмнө
Үнэ цэнэтэй, ёс суртахуунтай байх нь
Хүний эрхэм чанар.
Мэдээлэл бэлтгэсэн Н.Дэмбэрэл