Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Улаанбаатар хот дахь Эрдэнэцогт сумын нэгдсэн золголт болов

2016-03-03

        2016 оны 02 дугаарын 27-ны өдөр Үндэсний биеийн тамирын дээд сургууль дээр Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Сумын Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа иргэдтэйгээ нэгдсэн золголтыг зохион байгуулав.
        Золголтонд Эрдэнэцогт сумын Төр захиргааны байгууллагаас сумын ИТХ-ын дарга Д.Цэвэгдорж, сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар, орлогч дарга Д.Жаргалбат болоод төрийн албан хаагчдын хамт оролцлоо. Нэгдсэн золголтыг Нутгийн Зөвлөлийн дарга Н.Цэрэндорж нээж үг хэлэв. Золголтын үйл ажиллагааг сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар нээв.
           Нэгдсэн золголтонд Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа 100 гаруй иргэд, өндөр настангууд оролцлоо. Мөн уг арга хэмжээнд Гачэн Чогбрүл Ринбичэ Б.Ринчинсамбуу гэгээтэн морилон ирж хийморийн сан тавьж сургаал номлол айлдав.


Мэдээлэл бэлтгэсэн: Н.Энхтүвшин

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%