Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумын сайн малчид тодорлоо.

2016-02-04

          Эрдэнэцогт сум нь 2015  оны  жилийн  эцсийн хүн ам, мал тооллогоор 1173 өрхтэй, 4108 хүн амтай, 152488 толгой малтай болсон байна. Малыг төрөл тус бүрээр ангилвал 39693 үхэр, 9316 адуу, 55773 хонь, 47706 ямаа байна.
           Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид болон Засаг даргын Зөвлөлийн хамтарсан хурлаар Билгийн тоололын 17 дугаар жарны Хөхөгчин хонин жилийн "Сумын сайн" малчдыг шалгарууллаа. Сумын сайн малчнаар дараах малчид тодорлоо.
Сэнжитийн 1 дүгээр баг:  Лхасүрэнгийн Равжир, Нанжидын Алтанхундага, Бүрэгдээгийн Баатар, Самандбазарын Баяр
Ямаатын 2 дугаар баг: Монхорын Гүнсэнбазар, Мөнхөөгийн Энхжаргал, Даваагийн Бат-Эрдэнэ
Өвгөнжаргалантын 3 дугаар баг: Банзрагчийн Дарамсүрэн, Дамдинсүрэнгийн Пүрэв, Базарсадын Данзандорж, Батжаргалын Мөнх-Очир
Жанжины 4 дүгээр баг: Жанчивын Амгалан, Төмөрийн Батдэлгэр, Тогоогийн Пүрэвням, Нэргүйн Энхбаатар
Эрхэтхайрхан 5 дугаар баг: Цэндийн Түвшинбат, Даваасамбуугийн Нямдорж, Шарын Бадмаабүд
Цагаан дэнжийн 6 дугаар баг: Цэвэлийн Нацагсүрэн нар сумын сайн малчин боллоо.
         Сумын удирдлагууд сумын сайн малчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

         "Сумын сайн малчин" болсон малчиддаа ирж буй Гал бичин жилдээ хотол олноороо энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, мал сүрэг тань арвай будаа шиг өсөн арвижиж, төл тань түм бумаараа, мал тань мянга түмээрээ өсөх болтугай.

Н.Дэмбэрэл

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%