2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 30 минутад сумын
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид болон Засаг даргын зөвлөлийн хамтарсан хурлыг Иргэний танхимын
өрөөнд ИТХ-ын дарга Д.Цэвэгдорж удирдан хуралдуулав. Хуралд ИТХ-ын Тэргүүлэгчдээс
Д.Цэвэгдорж, П.Батдэлгэр, Б.Лхагважав, М.Болормаа нар ирж ирц 57.1 хувийн ирцтэй, Засаг даргын зөвлөлийн гишүүдээс Ц.Төмөрбаатар, Р.Болормаа, Д.Жаргалбат, Ц.Мөнхбаатар, Б.Мөнхтуул, Б.Хандмаа нар оролцож ирц 85.7 хувьтай хамтарсан хуралдлаа.
Хурлаар: - Аймгийн сайн малчид тодорхойлох тухай
- "Шинэ хот айл"-д тодорхойлох тухай
- Сумын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид болон Засаг даргын зөвлөлийн хамтарсан хурлаар төлөвлөсөн асуудлуудыг амжилттай хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа. Мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж “Аймгийн сайн малчин шалгаруулах журам”-ын шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа Сэнжитийн 1 дүгээр багийн малчин Цэрэндоржийн Дашдорж, Жанжины 4 дүгээр багийн малчин Долгорсүрэнгийн Лутбат , Жанжины 4 дүгээр багийн малчин Адъяагийн Мөнхбат, Цагаан дэнжийн 6 дугаар багийн малчин Жанцангийн Баасанжав нарыг “Аймгийн сайн малчин”-д тодорхойлж, “Шинэ хот айл шалгаруулах болзол”-ын шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа Сэнжитийн 1 дүгээр багийн малчин Жавзангийн Цэрэндолгор, Ямаатын 2 дугаар багийн малчин Дашхүүгийн Батжаргал нарыг “Шинэ хот айл”-д тодорхойллоо.
мэдээлэл бэлтгэсэн: Н.Дэмбэрэл
мэдээлэл бэлтгэсэн: Н.Дэмбэрэл