Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нарын
ивээл дор зохион байгуулагдах “Нутгийн өөрөө удирдах байгууллагын анхан
шатны нэгжийн чадавхийг сайжруулах нь” сургалтыг 2015 оны 11 дүгээр
сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт зохион байгууллаа.
Сургалтыг нээж
Улсын Их Хурлын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат,
аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан нар үг хэлсэн юм. Эрдэнэцогт сумын Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Л.Янжиндулам, Д.Төрсайхан, Д.Энхтайван, Б.Дорждэрэм, Т.Пүрэвбаатар нар оролцлоо.Сургалтанд
аймгийн 20 сумын 104 багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга нар хамрагдаж,
“Манлайлагчийн хөгжил”, “Багийн ИНХ-ын дарга ба олон нийтийн
манлайлал”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, Төрийн болон аймгийн
ИТХ-ын шагнал олгох журмын тухай”, “Багийн ИНХ, түүнээс батлан гаргасан
тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг тооцох тухай” зэрэг сэдвүүдээр сургалт
явуулав.
Мөн 104 багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга нарыг
Баянхонгор аймагт сүүлийн жилүүдэд хийгдсэн бүтээн байгуулалттай
танилцаж, урлагийн тоглолт үзэж сонирхсноор сургалтын үйл ажиллагаа
өндөрлөв.
Эх сурвалж:
http://bayankhongor.khural.mn сайтаас
Эх сурвалж:
http://bayankhongor.khural.mn сайтаас