Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт 2015 онд

2015-11-21

Өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт хамрагдах  15 өрхийг амьжиргаа дэмжих зөвлөлөөр хэлэлцэн батлаж,өрхүүдэд өрхийн гэр үнэлгээний сургалтыг хийж ,өрхийн үнэлгээг хийж ,өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах сургалт явуулж,өрхийн гишүүдтэй хамтарч төлөвлөгөөг хийж ,төлөвлөгөөг сайн хэрэгжүүлж ажилласан өрхүүдийг шалгаруулах удирдамж гарган сумын засаг даргаар батлуулан өрхүүдэд танилцууллаа. Өрхүүдийг байгууллагуудад хуваарилан өгч хамтран ажиллаж,үүний үр дүнд сумын засаг даргын үндсэн чиглэлд тусгагдсан ажлын хүрээнд өрхийн гишүүдийг ажилтай ,орлоготой байлгах зорилтыг тавьж Хөшөөгийн ногооны талбайд 1га талбай олгож,1тн төмсний үрийг эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээ хийн олгож,мөн газрыг нь үнэгүй хагалуулах,туршлага бүхий иргэнээр зааварчилгааг өгүүлж 0,5 га талбайд тарилалтыг хийсэн.Соёл спортын төвд 1 иргэн байнгын ажлын байранд зуучлагдан ажиллаж байна. Соёл спортын төвийн эрхлэгч Л.Ганчимэг,бүжгийн багш Дамдинжав нартай хамтарч өрхүүдийн нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор  7 хоногт 1 удаа Соёл спортын төвд Лхагва гариг бүрт цуглан бүжиг заалгах,дуу дуулж хичээллэсэн.Иргэдийн чадавхжуулж урам зориг өгөхийн тулд олон улсын гэр бүлийн өдөр тайлан тоглолт хийлгэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%