Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛОВ.

2015-11-17

            Сумын Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэл, Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийтийн биеийн тамир спортыг иргэд залуучуудын бие бялдарыг хөгжүүлэх спортоор хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгын хүрээнд СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭН 2015 оны 11 дүгээр сарын 15-нд болж өнгөрлөв.
           Тэмцээнд 20 эрэгтэй, 7 эмэгтэй оролцож оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө. Шатрын эрэгтэй төрөл нь Швайцерь системээр, харин шатрын эмэгтэй төрөл нь тойргоор тоглолоо.
Шатрын  эрэгтэй төрөлд:
Тэргүүн байрыг ИТХ-ын дарга Д.Цэвэгдорж
2 дугаар байрыг Х.Батсайхан
3 дугаар байрыг Д.Насанбуян
Шатрын  эмэгтэй төрөлд:
Тэргүүн байрыг П.Эрдэнэчимэг
2 дугаар байрыг Н.Наранхатан
3 дугаар байрыг Л.Одончимэг нар тус тус байр эзэллээ. Нийт тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%