Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ "НЭЭЛТТЭЙ ХААЛГА"-НЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2015-11-13

          Эрүүл мэндийн төв нь 2015 оны 11 дүгээр  сарын 09-ны 10:00-22:00 цаг хүртэл "Нээлтэй хаалга"-ны өдөрлөг зохион байгууллаа.
            "Нээлтэй хаалга"-ны өдөрлөгийг ИТХ —ын дарга Д. Цэвэгдорж ЗДТГ-ын дарга Р. Болормаа, Эрүүл мэндийн төвийн дарга Д. Байгалмаа нар нээж үг хэллээ . Иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарах нь зүйтэй гэж онцлон ярьж байсан нь иргэдэд эрүүл мэнддээ анхаарах зөв хандлагыг төрүүлж байсан. Эрүүл мэндийн төвийн хамт олон болон үйлчлүүлж буй иргэд хамтран ажлын байрны дасгалыг хийж хөдөлгөөнөө эрхэмлэж байсан нь сэтгэлд хүрсэн үйл ажиллагаа байлаа. Эрүүл мэндийн төвийн танилцуулга үйл ажиллагааны талаар их эмч Г. Онон танилцууллаа .
Нээлттэй хаалганы өдөрлөгийг:
1. Эмчилгээний өртөө
2. Гардан үйлдлийн өртөө
3. Зөвлөгөө өгөх өртөө
4. Асуулт хариултын өртөө
5. Санал сэтгэгдэлийн өртөө гэсэн 5 өртөөнд хуваан өртөөг гурав гурван эмч мэргэжилтэний бүрэлдэхүүнтэй ажиллаж нийт 136 хүүхэд насанд хүрэгчид хамрагдан үйлчлүүллээ.
Эмчилгээний өртөөнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж хөнгөлөлттэй эмээр 42 хүнд үйлчилсэн байна.
Гардан үйлдлийн өртөөнд эхо аппаратаар урьдчилан сэргийлэх үзлэгийг 38 хүнд хийж эмнэлэгийн анхан шатны тусламжийг иргэдэд гардан үйлдлээр үзүүлж шарх боох гэх мэт тусламжуудыг үзүүллээ.
Зөвлөгөө өгөх өртөөнд халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон Эрүүл мэндийн довтолгоо заавал хэвшүүлэх 21 дадлаар мэдээлэл сургалт сурталчилгааг өгч гарын авлага санамжуудыг тараан өгч эрүүл зан үйлийг төлөвшүүлэх эрүүл мэндийн боловсролын мэдлэгийн түвшинг нэмэгдүүллээ . Нийт - 72 иргэн хүүхэд багачууд хамрагдсан.
Асуулт хариултын өртөөнд Эрүүл мэндийн 3 тал буюу нийгмийн эрүүл мэнд , оюун санааны эрүүл мэнд , бие бялдарын эрүүл мэнд гэсэн байдлаар 21 асуултыг асууж иргэдийн эрүүл мэндийн боловсролын түвшинг тогтооход эрүүл мэндийн боловсролын дундаж 65- хувьтай байсан. 6-р багийн иргэн Ц. Сүнжидмаа , Г, Ардаа, 4- дүгээр багийн иргэн Д. Амгаланбаяр нар тухайн асуултанд амжилттай 100% хариулж үнэ бүхий зүйлээр ураМшуулан шагнасан. Нийт 60 иргэд хамрагдлаа .
Санал сэтгэгдэлийн өртөөнд иргэдээс 32 асуултаар сэтгэл ханамжийн судалгааг авч нэгтгэн дүгнэсэн иргэдээс ирсэн гомдол байхгүй байсан.

Орой 19:00 цагаас хөтөлбөрт цэнгүүн явуулж Эрүүл мэндийн төвийн хамт олноос урлагийн номер гаргаж их эмч Г. Онон дуулж, бүжиглэж байсан нь авьяаслаг залуу мэргэжилтэн гэдгээ харуулж чадлаа . Цэнгүүнд хөгжөөнт тоглоом болон тэдний оюун ухааныг сорьсон тоглоомуудыг тоглуулан амжилттай оролцсон иргэдийг урамшууллаа . Мөн эрүүл зан үйлийг төлөвшүүлж хорт зуршлаас татгалзаж зөв дадал эзэмшин гэр бүлдээ аз жаргалыг бэлэглэж бусаддаа үлгэр дууриалал үзүүлж чадсан С. Баяр , Д. Батгэрэл , Д. Дондог, Ц. Должинсүрэн , Ж. Ганболд , Л. Лутбат, С. Намхайжанцан , С. Нарангэрэл нар болон өөрийн болон гэр бүлийн эрүүл мэнддээ байнга анхаарал тавьж Эрүүл зан үйлийг төлөвшүүлж чадсан Б.Долгорсүрэн нарт талархал илэрхийлж ТАЛАРХАЛ гардуулж өгсөн сайхан арга хэмжээ боллоо.


Мэдээлэл бэлтгэсэн:
Эрүүл мэндийн нийгмийн ажилтан П.Цэцэгмаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%