Мерсикор олон улсын байгууллагын тэтгэлэгтэй хэрэгжиж байгаа "ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХАД УЛАМЖЛАЛТ БОЛОН ШИНЖЛЭХ УХААНЫ АРГЫГ АШИГЛАХ НЬ" төсөл 2-ын хүрээнд Эрдэнэцогт суманд "Гамшгийн аюулыг тооцьё, эртлэн төлөвлөе, эрсдэлгүй давья" сургалт иргэний танхимд болов. Сургалтыг Мерсикор олон улсын байгууллагын Баянхонгор аймгийн дахь төслийн зохицуулагч Баясгалан, сургагч багш Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Энхтүвшин, "Цогц Эрдэм" бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтан Ж.Эрдэнэбилэг нар сургалтыг зохион байгуулж 21 хүн оролцлоо. Сургалтын дараа Сумын Гамшгийн эрсдлийг бууруулах менежментийн төлөвлөгөө боловсруулав.