Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ- ЭЦЭГ ЭХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

2015-11-10

         Манай цэцэрлэг эцэг эх, гэр бүлийн гишүүд, багш нарын хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжих бүтээлч уур амьсгалыг бий болгох бэхжүүлэхийн төлөө хамтран ажилладаг. Иймд бид эцэг эхчүүдийг бидний үйл ажиллагааг дэмжин туслагч байх, хүүхдийхээ хөгжил, сурах үйл ажиллагаанд туслах мэдлэг, ур чадвар эзэмших суралцагч байх, манай цэцэрлэгтэй идэвхтэй хамтран ажиллагч байх зарчмыг баримталж ажилладаг.  Иймээс 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эцэг эхийн нэг өдрөө зохион байгуулж эцэг эхчүүдийг өглөө 09 цагаас эхлэн өдрийн турш хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаандаа оролцуулж,  мөн эцэг эхчүүдийн дунд Гар бөмбөг, Караокены тэмцээн зохион байгуулсан нь эцэг эхийн сэтгэлд хүрсэн үр дүнтэй ажил болсон. Энэ үйл ажиллагаанд нийт 70 гаруй эцэг эх оролцсоноос Ж.Содномчимэг багштай Ахлах бүлгийн эцэг эхчүүд тэргүүн байр эзэллээ.


Мэдээлэл бэлтгэсэн:
Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Д.Нансалмаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%