Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЖАНЖИНЫ 4-Р БАГИЙН ИРГЭН Дагвадоржийн ЯНЖИНГИЙН БИЧСЭН ШҮЛГЭЭС....

2015-11-03

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЭРДЭНЭЦОГТ СУМЫН ЖАНЖИНЫ 4-Р БАГИЙН ИРГЭН Дагвадоржийн ЯНЖИНГИЙН БИЧСЭН ШҮЛГИЙГ ЗОХИОГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР НИЙТЭЛЖ БАЙНА.
ХҮН
ХҮН ТА
Хүж дэлхийн зоон дээр
Хүмүүний алтан хэвлийгээр дамжин
Хүн гэдэг ховорхон заяаг
Хүсэл шуналгүйгээр ав адилхан
Ариун цагаан ижийн сүүтэй
Алаг хорвоод бурхан илгээсэн ч
Амьдралын тэр богинохон тойрогт
Аялуулаад буцаахдаа ч алагчлахгүй
Хүн та хугацаатай илгээгдсэн
Хүн та нүцгэн илгээгдсэн
Хүн та нүцгэн буцна.
Хорвоо нэг л өдөр
Хэнийг ч ялгалгүй хөтлөөд буцна
Хүсэл шуналдаа бүү авт
Дэлхийг үүрээд буцах нь байтугай
Дээлээ нөмрөөд ч явж чадахгүй
Хүн та нүцгэн буцна
Хүсэл шуналдаа бүү авт.

ЭХ ОРНЫ ЦУУРАЙ БУЮУ ЗҮРХЭНД АССАН ГАЛ

Төр засаг чинь самуурлаа
Түмэн олон чинь ядуурлаа
Өндөр дээд олбогноосоо
Өндийж нэг хараачээ
Баялаг сайхан эх орноо
Барж идэхээр шийдээ юу
Барлаг ард биднийгээ сохор гэж бодоо юу
Саарал ордноо, санасандаа хүрч
Саваа дүүргэж, шуналаа гүйцээх шигтгээ гэж бодоо юу
Үгүй ээ: Эрлэг та нараас ял асууна
Эх орондоо та нарын сүнс ч багтах зай байхгүй
Саарал ордныг өмчилж авсан
Сайхан эх орноо худалдаж идсэн
Шинэ цагийн хувалзнуудаас
Эрлэг та нараас ял асууна
Эх орондоо та нарын сүнс ч багтах зай байхгүй
Тэр цагт та нар "би биш" гэж битгий хэлээрэй
Би даанч дийлээгүй гэж битгий гонгиноорой
Бүх мэдлийг ард түмэнд өг
Ширхэг зоосыг ч ард түмнээс асуулгүй бүү зар
Эх орныхоо төлөө зүрх нь цохилсон
Ард түмнийхээ төлөө амьсгал нь давчидсан
Ард түмэндээ зайгаа тавьж өг өө
Аргаа барсан нэг нь архинд донтоод дуусах нь
Амьдрал хайсан нэг нь сөгдөжунаад босохгүй нь
Хууль тогтоомжоо эргэж нэг хараач
Хурдхан шиг ядуурлаас авраач
Багтаж ядсан хөрөнгөтэй нь
Барж ядсан хоолтой нь
Барлаг ард руугаа
Бага ч гэсэн илгээгээч
Амьдрал ийм байгааг
Аль ч хорооллоор ороод үзээч
Эзэн Чингисийн цус
Эх биеэр нь эргэж байгаа
Эрт ядарсан л болохоос
Бид чинь Монголчууд аа
Эцэг өвгөдөөс үлдээсэн
Их өв хөрөнгө байна
Эзэн Чингисээс гэрээсэлсэн
Энгүй Эх орон минь байна
Ард доод түмэн чинь
Амаараа шороо үмхэх
Арай л эрт байна.
Амьжиж арга хэмжээ авбал
Арай ч оройтоогүй байна
Төр засаг чинь самуурлаа
Түмэн олон чинь ядуурлаа
Өндөр дээд олбогноосоо
Өндийж нэг хараачээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%