Аймгийн хэмжээнд 2015 оны 10 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулж байгаатай холбогдуулан сумын хэмжээнд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагаас 30-ны 09:00 цаг хүртэл Сумын Засаг даргын 2015 оны 88 тоот захирамж гарч гамшгаас хамгаалах "Өндөржүүлсэн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүллээ.
Гамшгаас хамгаалах мэргэжлийн 10 ангийг 78 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулж бүрэлдэхүүнийг 15:00 цагт бэлэн жагсааж мэргэжлийн анги бие бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах сургалт мэдээллийг Сургалт мэдээллийн албанаас зохион байгууллаа.Гамшгаас хамгаалах штабыг "Өндөржүүлсэн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Иргэний танхимд байрлуулж штабын гишүүд хуваарийн дагуу ээлжилж 26-ны 09 цаг хүртэл ажиллах юм байна.