2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14 цаг 30 минутад сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчидийн хурлыг Иргэний танхимын өрөөнд ИТХ-ын дарга Д.Цэвэгдорж удирдан хуралдуулав. Хуралд Д.Цэвэгдорж, П.Батдэлгэр, Л.Лутбат, М.Болормаа нар ирж ирц 75.1 хувьтай хуралдлаа. Урилагаар Засаг даргын орлогч Д.Жаргалбат, Засаг даргын Тамгын газрын дарга Р.Болормаа, "Цогц-Эрдэм" бүрэн дунд сургуулийн захирал Т.Пүрэвцагаан, Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Б.Хандмаа, Эрүүл мэндийн төвийн эх баригч Ц.Цэндсүрэн, Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Д.Нансалмаа, Соёл, спортын төвийн эрхлэгч Л.Ганчимэг нар оролцлоо.
Хурлаар:
Хурлаар:
- Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын тухай
- Хүүхдийн цэцэрлэгийн 2015 оны үйл ажиллагааны ажлын тайлан
- Соёл, спортын төвийн 2015 оны үйл ажиллагааны ажлын тайлан
- Соёл мэдээллийн ажлын 2014-2015 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2015-2016 оны төлөвлөгөө батлах тухай
- Байгууллагуудын хөрөнгө актлах тухай Сумын ИТХ-ын 2015 оны 10 дугаар сарын 19-ны 27 тоот тогтоол байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлттэй танилцаж хэлэлцлээ.