Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Эрдэнэцогт сумын бүх баг үүрэн телефоны сүлжээтэй боллоо.

2015-10-08

        2013 оноос Монголын үүрэн телефоны үндэсний оператор Жи-мобайль компанитай хамтран ажиллаж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Эрдэнэцогт сумын 6 багийг үүрэн телефоны сүлжээнд холбоод байна. Энэ жил 60 сая төгрөгийн хөрөнгөөр  1, 4, 6 дугаар багийг үүрэн телефоны сүлжээнд холбож нээлтийн арга хэмжээ 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болж өнгөрлөө. Нээлтийн арга хэмжээнд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Цэвэгдорж, Сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга Р.Болормаа, Монголын үүрэн телефоны үндэсний оператор Жи-мобайль компаний Баянхонгор аймгийн салбарын захирал хатагтай Н.Уянга нар Ёслол хүндэтгэлийн талбайд тууз хайчлан нээлээ.
            Нээлтийн үеэр Жи-мобайлийн сүлжээнд холбогдсон Сэнжитийн 1 дүгээр баг, Жанжины 4 дүгээр, Сумын төвийн Цагаан дэнжийн 6 дугаар багийн хөдөөгийн малчдын дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, Сумын төвийн байгууллагын дарга, эрхлэгч нар болон  50 дээш настай ахмадуудад үнэгүй дугаар бэлэглэж, нээлтэнд ирсэн иргэд хөдөлмөрчид болон хүүхэд залуучуудын дунд сугалаа явуулж 10 хүнд Монголын үүрэн телефоны үндэсний оператор Жи-мобайль компаний гарын бэлэг, 1 супер азтанд гар утас, үнэгүй дугаар өгч нэг өдрийн турш бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчиллаа.
                Эрдэнэцогт сумын бүх баг үүрэн телефоны сүлжээнд холбогдсоноор нийт ард иргэд болоод хил залгаа байдаг өөр баг, сумын иргэд баяртайгаар хүлээж авч байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%