Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ахмад настан, азай буурлуудаа хүлээж авлаа.

2015-10-06

        Олон улсын ахмадын баярын өдөр буюу Ахмадын байгууллага үүсч хөгжсөний түүхт 45 жилийн ой 2015 оны 10 дугаар сарын 02 өдөр тохиолоо. Манай сумын хэмжээнд 248 ахмад буурал байдгийн 85 ахмад буурлууд "АХМАДАА ХҮНДЭТГЭЕ" арга хэмжээнд оролцож нэг өдрийг дуутай хууртай, хөгжөөн наргиантай өргөн дэлгэр болж өнгөрөөлөө.
         Уг арга хэмжээг Сумын ахмадын хороо, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж ИТХ-ын дарга Д.Цэвэгдорж, Засаг дарга Ц.Төмөрбаатар, Сумын ахмадын хорооны дарга ИТХ-ын тэргүүлэгч, Б.Лхагважав нар  хүндэтгэл үзүүллээ.
          Ойр ойрхон уулзаж хөөрөг зөрүүлэн хуучлаад байдаггүй ахмадууд маань залуу насаа дурсан ярьж хүд хүд инээлдэх бол  намбалаг хийгээд толиотой эмээ нар торгон дээлээр ижилсэх нь цаанаа л нэг өнгөлөг. Удаан уулзаагүй танилууд уулзаж, баярын нулимс унагах нь ч цөөнгүй харагдсан.
            Олон улсын ахмадын баярыг ивээн тэтгэсэн аймгийн МАН-ын дарга Л.Элдэв-Очир, Жанжин толгой хоршооны эзэн Ц.Чимгээ, Сумын ХААН банк салбарт нийт ахмадуудынхаа өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж ажил хөдөлмөрт нь амжилт, амьдралд эрүүл энх сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөе.
Алтайн уулс шиг нөмөртэй, ачлал буян түгээгч ахмад буурлууд та бүхэн минь 100 наслаарай. Ирэх жилийн Олон улсын ахмадын баярын өдрөөр дахин уулзахын ерөөл өргөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%