2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хийлээ. Хуралд тэргүүлэгчдээс Д.Цэвэгдорж, М_Болормаа, Д.Алтанцэцэг, Б.Лхагважав, П.Батдэлгэр нар оролцлоо. Урилгаар Засаг даргын Тамгын газрын дарга Р.Болормаа оролцлоо.
Хурлаар: Сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэлэлцэн баяр наадмыг зохион байгуулах төв болон салбар комиссыг баталлаа.
Сумын баяр наадмыг 7 дугаар сарын 8,9 -нд зохион байгуулахаар боллоо.
7 дугаар сарын 8-нд Шар хөтөлд морины уралдаан
7 дугаар сарын 9-нд наадмын төв талбайд Нээлтийн арга хэмжээ, Үндэсний бөхийн барилдаан.