Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Удирдах ажилтны сургалт зөвлөгөө болж өнгөрлөө.

2016-11-09 19:26
       2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Удирдах ажилтны сургалт зөвлөгөөн болж өнгөрлөө. Тус зөвлөгөөнд Байгууллагын дарга, эрхлэгч, төрийн албан хаагчид, багийн эмч нар, шинээр сонгогдсон Багийн Засаг дарга, Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нар гээд 40 гаруй албан хаагчид оролцлоо.  Энэ зөвлөгөөнөөр ирэх 4 жилд нэгэн баг болж хамтарч ажиллах ажлын гараагаа эхэлсэн юм.  Сумын удирдлагууд өнгөрсөн 4 жилийн  хугацаанд бүх багтаа үүрэн холбооны сүлжээг нэвтрүүлж, сумын төвийнхөө дулаан хангамжийг инженерийн хийцтэй дулааны шугам сүлжээгээр шийдэж чадсан. Мөн эрчим хүчнийхээ хүчин чадлыг ч нэмэгдүүлж 2 дэд станцтай болж бүх шугамаа сип болгож эрчим хүчнийхээ асуудлыг бүрэн шийдсэн. Харин  ирэх дөрвөн жилд үйлдвэржилтэнд анхаарч Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, Сарлагийн хөөвөр боловсруулах үйлдвэр, Чулууны үйлдвэр гээд томоохон үйлдвэрүүдийг барьж байгуулахаар төлөвлөж байна. Мөн сумын Засаг даргын Мөрийн хөтөлбөрт тусгагдсан Баянхонгор аймаг, Эрдэнэцогт сумыг холбосон хатуу хучилттай авто замыг ирэх дөрвөн жилд тавьж ашиглалтанд оруулж Улсын Тэргүүний сум болох зорилт тавьж ажиллах тухайгаа ч сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар танилцууллаа.
        Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг, Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Ц.Азбаясгалан нар ирж
2016 оны д07 дугаар сарын 1-ээс эхлээд хэрэгжиж байгаа "ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ" болон бусад хуулиар сургалт мэдээлэл өгсөн юм.
          

2016-11-09 19:26


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Дэд ангилал

  • ӨНӨӨДӨР:
  • 131
  • НИЙТ:
  • 9 108
Сумдууд