Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 47
дугаар зарлигаар Монгол Улсын Төрийн Дээд шагнал АЛТАН ГАДАС ОДОНГООР Эрдэнэцогт сумын Эрүүл мэндийн төвийн эх
баригч бага эмч Ц.Цэндсүрэн шагнагджээ. Шагналыг
Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат,
аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Юндэнбазар нар гардууллаа.
Ц.Цэндсүрэн эмчдээ цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
|
|