Баянхонгор аймгийн 17 суманд хэрэгжиж байгаа "Шинэ зууны илгээлтийн эзэд" аяны хүрээнд Эрдэнэцогт суманд Баянхонгор аймгийн төвөөс 10 төлчин, сумын төвөөс 6 төлчин нийт 16 төлчин олон малтай болон бүл цөөтэй айлд туслах малчнаар ажиллаж байгаа билээ. 2015 оны 03 дугаар сарын 28нд Сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар, аймгийн төвөөс ирсэн 10 төлчинг ахлаж ирсэн Баянхонгор аймгийн Байгаль Орчин, Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Содномсамдан, Сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагч Н.Энхтүвшин нар төлчдийн ажил байдалтай танилцлаа.