Улсын филормоны гоцлол дуучин Л.Насанбуян “БИ” бие даасан тоглолтоо анх удаа төрсөн нутгийнхаа зон олонд толилууллаа. Тоглолтонд дуучин Номинэрдэнэ оролцон үзэгчдийн сэтгэлд хүрсэн ардын дуунуудыг дуулан, тэдний сонорыг мялаалаа. Тоглолт 03-р сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан ба энэ өдрүүдэд ард түмний хүндлэн биширдэг жүжигчид ирсэн нь олны таашаалд нийцлээ.