Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Марш тактикийн тэмцээнд амжилттай болж өнгөрлөө.

2015-03-20

            2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Марш тактикийн тэмцээнд амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээний зорилго нь Батлан хамгаалах бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, иргэд залуучуудад цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх хүрээнд "Монгол цэргийн өдөр" Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тохиолдуулан амжилттай зохион байгуулагдлаа.Тэмцээнд 6 багийн 6 тасаг оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
          Тэргүүн байр, шилжин явах цомыг Г.Сандагдорж даргатай Цагаандэнжийн 6 дугаар багийн С.Галцог тасгийн дарга SWAT тасаг 2 жил дараалан авлаа.
         2 дугаар байрыг Г.Дашцэрэн даргатай Эрхэтхайрханы 5 дугаар Ш.Намнансүрэн багийн тасгийн даргатай ХАНГАЙН ШОНХОРУУД тасаг
           3 дугаар байрыг Х.Ганболд даргатай Сэнжитийн 1 дүгээр багийн Ц.Ганзориг тасгийн даргатай ТОРГОН ХИЛ тасаг тус тус байр эзэлж ӨРГӨМЖЛӨЛ, медаль, мөнгөн шагналаар шагналаа.
          Мөн тэргүүн байр эзэлсэн SWAT тасгийг хамт олонг ОРОН НУТГИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРААР АЯЛАХ эрхийн бичгээр шагналаа.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%