Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МАЛЧИД ТӨЛЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

2015-03-19

           Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн Засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2014 оны ажлаа дүгнэж, 2015 оны төлөвлөгөөгөө хэлэлцэх малчид төлчдийн зөвлөгөөнөө 2015 оны 03 дугаар срын 13 сумын төвд зохион байгууллаа.

           Зөвлөгөөнд нийт 345 малчин оролцсон.  Тус зөвлөгөөний үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу явагдаж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга болон бусад төрийн албан хаагчид, Баянхонгор аймгийн “Хонгор нутгийн дуудлага хөдөлгөөн" Төрийн бус байгууллагын захирал Батнасан, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Ганболд, Байгаль орчны Улсын байцаагч  Наранцацралт , Орог нуур Түйн голын  сав газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Бэхбат нар оролцон цаг үеийн ажлуудаар мэдээлэл хийж, сургалт зохион байгуулж,  зөвлөгөөнд оролцсон малчдын санал хүсэлтийг сонсож харилцан ярилцлага хийсэн.
              Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн Засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд идэвхтэй ажилласан тэргүүний малчдаа шагнаж урамшуулан, азтан шалгаруулах сугалаа, Зөвлөгөөнд хийгдсэн мэдээллүүдээр АХА тэмцээн зохион байгууллаа. Идэвхтэй ажилласан тэргүүний малчдаар М.Төмөрбаатар “Шинэ хот айл”, Ц.Дашдорж “Аймгийн сайн малчны болзол хангасан малчин”,  Д.Цэрэнсоном, Ц.Батбаяр, Ё.Золбаяр, Н.Жаргалсайхан “Хамгийн олон төл бойжуулсан төлчин”, Б. Энхбаяр “Хамгийн их хадлан тэжээл бэлтгэсэн малчин”, Ц. Пүрэвдорж “Өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан малчин”-аар шалгарав. Зөвлөгөөнд хийгдсэн мэдээллүүдээр АХА тэмцээнд зохион байгуулж 6 дугаар багийн малчин Б. Оюун түрүүллээ
          Азтан шалгаруулах сугалаагаар Аймаг, орон нутгийн үзэсгэлэнт газраар аялах эрх 12 малчин, Орон нутгийн үзэсгэлэнт газраар аялах эрх 24 малчин, Бүтээн байгуулалт, амралт аялал жуулчлалын цогцолборт газрын нээлтэнд оролцох эрх 50 малчин сугалж нийт 86 малчин азтан тодрууллаа.

                                                              МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:
                                 МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ТАСГИЙН ДАРГА                    Б. ХАНДМАА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%