03-р сарын 08-ны өдөр О.Мөнхэрдэнэ даргатай Жанжины 4-р багийн малчдын бэлтгэсэн “Эхийн ач” тоглолтыг үзэгчдийн хүртээл болголоо. Тоглолтонд 13 малчид оролцож, 139 хүн үзэж сонирхлоо. Гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа дээрх тоглолт өөрийн гэсэн үзэгчидтэй болсон төдийгүй оролцогч авъяастнууд нь байнга шинэчлэгдэн өөрсдийн авъяас чадвараа иргэдэд сурталчилдаг том боломж нээгдсэн.