Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 91 ЖИЛ, ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨРТ ЗОРИУЛАН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2015-03-16

            Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг  хамгаалах өдөрт зориулан явуулах тэмцээний удирдамжийг боловсруулан Сумын Засаг Даргын Тамгын газрын даргаар баталгаажуулан түүний  дагуу үйл ажиллагааг явууллаа .
       1 “ Ижиидээ бичих захидал” –ын уралдааныг  насанд хүрэгчид , сурагч нас гэсэн 2 ангилалаар явуулж нийт 85 захидал ирж шилдэгийн шилдэг , шилдэг захидлуудыг шалгаруулан шилдэг 10 захидалыг  үзэгчидэд  уншиж  сонордуулан үзэгчдийн хүртээл болголоо .  Ижиидээ хэлж амжаагүй болон хэлэхийг хүсч буй сэтгэлийн нандин үгсээ илчлэх боломжийг өгч тэнд хүрэлцэн  ирсэн ээжүүд эхчүүд охид бүсгүйчүүд эрчүүдийг уярааж, инээж , уйлуулж  сэтгэл хөдлөгсөн арга хэмжээ боллоо . Насанд хүрэгчдийн захидалд Шилдэгийн шилдэгт 3-дугаар багийн засаг дарга Готов . Цэрэндоржийн Бурхан ээждээ бичсэн захидал , Шилдэг захидалд Солонго цэцэрлэгийн эрхлэгч Дорждаваа , Нансалын Бурхан ээждээ бичсэн захидал  сурагч насны захидалд Шилдэгийн шилдэгт Доржсүрэн Жамганы Бурхан ээждээ бичсэн захидал , Шилдэг захидалд Намдаг  Гомбосүрэнгийн захидал шалгарч    өргөмжлөл , мөнгөн шагналаар шагналаа.
                  2. Эрчүүд эмэгтэйчүүддээ барих бэлэг тэмцээн
а/ Мэндчилгээ
б/ 2014 оны  Мисс шалгаруулах
в/  Тухайн өгөгдсөн даалгавар биелүүлэх
г/  урлагийн 1 номер гаргах  гэсэн 4 чиглэлээр тэмцээнийг  явуулж нийт 6 баг оролцсон . Тус тэмцээнд:
1 дүгээр байр  сумын Засаг Даргын Тамгын газар
2 дугаар байр Сэнжитийн 1 дүгээр баг
3 дугаар байр Өвгөн Жаргалантын 3 дугаар багууд амжилттай оролцон  Шилжин явах цом , Өргөмжлөл , мөнгөн шагналаар шагналаа.
Тухайн арга хэмжээ тэмцээнийг зохион байгуулан явуулахад ЗДТГ  санхүүгийн дэмжлэг үзүүлснээс гадна “ Жанжин толгой” малчдын хоршоо 100 000 төгрөгөөр ивээн тэтгэсэн байна.
                  Мөн  байгууллага, төв хөдөөгийн багийн эрчүүдийн дунд тусгай удирдамжийн дагуу “Эхчүүддээ барих бидний бэлэг” тэмцээнийг уламжлалын дагуу зохион байгууллаа. Дээрх тэмцээнд эрчүүд, залуучууд идэвхитэй оролцдог ба энэ тэмцээний Шилдэг мисс шалгаруулах үе шат нь иргэдийн хүсэн хүлээсэн үзүүлбэрийн нэг байдаг. Дээрх тэмцээнд нийт 50 гаруй иргэд залуус оролцож, 200-аад хүн үзэж сонирхлоо.
                                                                МЭДЭЭЛЛИЙГ  БИЧСЭН
                      СУМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                  П. ЦЭЦЭГМАА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%