Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нийгмийн түншлэлийн багаас "Цогц Эрдэм" бүрэн дунд сургуульд сургалт зохион байгууллаа.

2015-03-10

       2015 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Г.Батсүхийн нэрэмжит "Цогц Эрдэм" бүрэн дунд сургуульд "Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй"-н талаар Нийгмийн түншлэлийн багаас сургалт зохион байгууллаа. Сургалтанд 6-12 дугаар ангийн нийт 170 сурагч, 51 багш ажилчид хамрагдлаа. Сургалтын дагуу "Дэвжээ" тэмцээн зохион явууллаа. Гамшгаас хамгаалах штабын дарга Р.Болормаа, Сургуулийн захирал Д.Батсүх  нар шагнал урамшуулалыг гардуулав. Шүүгчид нь Нийгмийн түншлэлийн багийн гишүүд байлаа. Сурагчид гамшгийн талаар тодорхой мэдлэгтэй  болсоноор сургуулийнхаа эрсдэлийн үнэлгээг өөрсдөө илэрүүлж зурган байдлаар гарган тайлбарлаж өрсөлдлөө.
1 дүгээр байранд Х.Янжмаа багштай 10а анги
2 дугаар байранд Б.Амгаланзул багштай 12а анги
3 дугаар байранд Т.Ариунзаяа багштай 9а ангиуд тэргүүлж амжилттай оролцлоо.
Анги хамт олоноо зохион байгуулж амжилттай оролцсон анги Удирдсан багш нартаа талархал илэрхийлье. Нийгмийн түншлэлийн баг нь 3 дугаар сард албан байгууллагуудад сургалтаа зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. 3
Түншлэлийн багийн гишүүд
Сурагчид Эрсдэлийн үнэлгээ хийсэн байдал
Багийн ахлагч, багийн асуулт хариултын явц
Багийн ахлагч, багийн асуулт хариултын явц
Багаар ажилласан сурагчдын сургалтын ажлаа сургуулийн хананд байрлуулав.
Сурагчдын сургалтын  явц багийн ажлаа танилцуулж байгаа байдал
Дунд ангийн багш нар багаар ажиллаж буй байдал
Ажилчид багаар ажиллаж буй байдал
Бага ангийн багш нар багаар ажиллаж буй байдал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%