2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагт Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Төсөвт тодотгол хийх тухай хэлэлцлээ. Хуралд 21 төлөөлөгчдөөс 16 төлөөлөгч ирж 1 төлөөлөгч өвчтэй. 4 төлөөлөгч чөлөөтэй байв. Урилгаар Сумын Засаг дарга Ц.Төмөрбаатар, Санхүүгийн тасгийн дарга Ц.Мөнхбаатар, Тамгын газрын дарга Р.Болормаа нар оролцов. Хуралдаанаар Сумын орон нутгийн ерөнхий орлогын дансны үлдэгдэл 9656611.73 /есөн сая зургаан зуун тавин зургаан мянга зургаан зуун арван нэгэн төгрөг далан гурван мөнгө/ доорхи байдлаар тодотгон хуваарьлав.
1. ЗДТГазрын төсвийг нийт 6856611.73 /зургаан сая найман зуун тавин зургаан мянга зургаан зуун арван нэгэн төгрөг далан гурван мөнгө /
• Урсгал засварт 3000,0 /гурван сая төгрөг/
• Согтуу иргэн шалгах багаж 1700,0 /нэг сая долоо зуун мянган төгрөг/
• ЗДТГазар цалин НДШ 2156,611.73 /хоёр сая нэг зуун тавин зургаан мянга зургаан зуун арван нэгэн төгрөг далан гурван мөнгө/
2. Орон нутгийн орлогоос Орон нутгийн хөгжлийн санд 2800,0 / хоёр сая найман зуун мянган төгрөг/ нэмж тодотгон баталж үүнээс 1000,0 /нэг сая төгрөг / сургуулийн хүүхдийн шинээр төлөвлөгдөж байгаа ОО бохирын холболт. 1800,0 /нэг сая найман зуун мянган төгрөг/ Цэцэрлэгийн дулааны нэгдсэн холболтын ажилд зарцуулахаар шийдвэрлээ.