Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Зөвлөгөөн болж өнгөрлөө

2015-01-26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оныг "Хариуцлага- Бүтээн байгуулалтын жил" болгон зарласантай холбогдуулан Сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг оны эхнээс жигд чанартай хангах, аливаа төлөвлөсөн ажлын гүйцэтгэлд тавих хяналтыг тогтмолжуулах, хууль тогтоомж сурталчлах, дээд шатны байгууллага албан тушаалтнаас хүргүүлсэн албан бичиг, ялангуяа хариутай бичгийн шийдвэрлэлт хугацаанд нь биелүүлэх хариу өгөх шаардлагыг өндөржүүлэх зорилгоор "Сумын удирдах ажилтнуудыг сургалт зөвлөгөөн"-ийг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагт Соёл Спортын төвд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд 50 гаруй албан хаагчид оролцлоо.
СУМЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН
СУРГАЛТ-ЗӨВЛӨГӨӨНИЙ ХӨТӨЛБӨР

2015.01.22-ны өдөр

-Зөвлөгөөний нээлт                     Д.Цэвэгдорж-ИТХ-ын дарга
-Сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийгэм, эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд ажил хариуцсан хүмүүсийн оролцоо төрийн албан хаагчидийн хүлээх хариуцлага , урамшууллын тухай танилцуулга. Засаг дарга Ц.Төмөрбаатар
-Төрийн албаны стандарт хангалт, ХШҮ, ажлын байрны тодорхойлолт , үр дүнгийн гэрээ , Архив бичиг хариуцсан бичгийн шийдвэрлэлт , Хууль тогтоомж, сурталчлах ажлыг шинэ шатанд гаргах тухай мэдээлэл. Р.Болормаа-Тамгын газрын дарга
-Сум, багийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийгэм эдийн засгийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ дүнэх аргачлал , хугацаа , хяналтын тухай мэдээлэл.        Д.Жаргалбат-Засаг даргын орлогч дарга
-Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх , төсвийн  ил тод байдлыг хангах , төсвийн орлого бүрдүүлэх , зарцуулахад тавих хяналт мэдээлэл.
Ц.Мөнхбаатар- Санхүүгийн албаны дарга
-Багийн иргэдийн нийтийн хурал, тэргүүлэгч нарт өгөх рга зүйн зөвлөгөө, НӨУЁБ-ын үйл ажиллагаа Хурал-Засаг даргын хамтын ажиллагааны тухай мэдээлэл . Д.Цэвэгдорж- ИТХ-ын дарга
-Сургууль цэцэрлэг , эрүүл мэндийн төв, соёлын төв, Хаан банк , Төрийн банкны мэдээлэл.
-Зөвлөгөөнөөс гарах шийдвэрлэлтийн төслийг танилцуулж батлуулах Д.Жаргалбат-Засаг даргын орлогч
-Зөвлөгөөнийг дүгнэж хаах Ц.Төмөрбаатар- Засаг дарга

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%