Сумын хөгжлийн энэхүү төлөвлөгөөг Мерси Кор олон улсын байгууллага болон Монголын нутгийн удирдлагын холбооноос хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо ба орон нутгийн хөгжлийн төлөвлөлт” төслийн хүрээнд тухайн байгууллагуудын арга зүй, зохион байгуулалт, санхүүгийн дэмжлэгтэйгээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын шийдвэрээр байгуулагдсан Ажлын хэсэг, Төлөвлөлт Хяналтын хорооны гишүүд, иргэд, аж ахуй нэгж, албан байгууллага, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллага, Нутгийн зөвлөлийнхэний оролцоонд тулгуурлан 2013-2023 оны ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ном хэвлэгдэн гарлаа.