Өнөөдөр (2024.10.29) Байгаль орчин, ногоон хөгжил, хөдөөгийн хөгжлийн хорооны гишүүд Ховд аймгийн Байгаль орчны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь 2024 оны 7 дугаар сард Засгийн газрын 6 дугаар тогтоолоор “Байгаль орчны газар” нэртэй болсон. Одоогоор 40 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.
Өдөрлөгийн үеэр :
Байгаль орчны газар
Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа
Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа
Ойн анги гэсэн байгууллагууд өөрсдийн чиг үүрэг, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулга мэдээлэл хийлээ.
Цаашид:
Усны тооллого хийх,
Булаг шанд хашиж хамгаалах,
“Нэг сум нэг нуур” /333 нуур/ арга хэмжээний хүрээнд хөв цөөрөм байгуулах,
Усан сан бүхий газарт хамгаалалтын бүс тогтоож, тэмдэгжүүлэлт хийх,
БНАТОрлогыг хуулийн дагуу зарцуулах,
Аюултай хог хаягдлын байгууламж барих
Зэрлэг амьтан асран хамгаалах байр барих
Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх
Цацраг идэвх хэмждэг мэргэжлийн орон тоо баталж өгөх
Мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан зөвлөл ажиллуулах
Байгаль орчны газрын унааны асуудал
Төрийн үйлчилгээний албан хаагчдад олон жилийн нэмэгдэл олгож өгөх
зэрэг ажил, асуудлуудад анхаарч дэмжиж ажиллахыг ИТХ-ын дарга болон Байгаль орчин, ногоон хөгжил, хөдөөгийн хөгжлийн хорооны гишүүдэд танилцууллаа.
Мөн Ховд аймгийн Мянгад сумын Халзан бүргэтэй төслийн асуудлаар мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн юм. Монголиан Нэшнл Рийр Ийрт Корп ХХК нь Халзан бүрэгтэй төслийн менежментийн төлөвлөгөөг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Байгаль орчны яам, Уул уурхайн яамнаас батлагдаад Ховд аймгийн Байгаль орчны газарт ирүүлсэн байна.
Харин Ховд аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд хуулийн дагуу холбогдох хяналтыг тавьж ажиллаж байгаа гэв.
Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр болон Байгаль орчин, ногоон хөгжил, хөдөөгийн хөгжлийн хорооны гишүүд Ховд аймгийн Байгаль орчны газраас тухайн төсөлтэй холбоотой дүгнэлт мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээллэх шаардлагатай бөгөөд явцын хяналтыг тогтмол хийж ажиллахыг үүрэг болголоо.
Ховд аймгийн Хог хаягдлын менежментийн асуудалд анхаарал хандуулах цаг болсон, мэргэжлийн байгууллагуудаас энэ талаар тодорхой үр дүнтэй ажлуудыг хийх хэрэгтэй, үүнээс гадна хөдөөгийн малчин айл өрхүүдээс чоно агнах зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах хүсэлтүүд ирдэг үүнийг хуулийн дагуу шийдвэрлэж ажиллах шаардлагатай байгаа талаар саналуудыг хэллээ.