2021 онд аймгийн ИТХ-аас "Шинэ Ховд" баруун бүсийн хөгжлийн корпорац ОНӨААТҮГ байгуулагдсан. Тэгвэл тус байгууллагын ажлын явц, нөхцөл байдалтай төлөөлөгчид танилцлаа.
Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр болон Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хорооны гишүүд Шинэ Ховд үйлдвэр технологийн паркийн төлөвлөлтөд тусгагдсан ажлуудтай газар дээр нь танилцлаа.
Үүний дараагаар Шинэ Ховд төслийн талаар холбогдох удирдлага, мэргэжилтнүүд танилцууллаа.
Тус төслийн хүрээнд Бүс нутгийн тэргүүлэх чиглэл хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, баруун бүсийн эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа байх ба Баруун бүсийн иргэд амьдарч, ажиллахад таатай хот болгох мөн хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпорац ОНӨААТҮГ-ын хэрэгжүүлж байгаа төслүүд бүсийн хөгжлийг тодорхойлоход түлхэц болох учиртай хэмээн үздэг.
“ШИНЭ ХОВД” БАРУУН БҮСИЙН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ нь:
Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн парк,
Шинэ Ховд агро парк,
Шинэ Ховд бизнес хөгжлийн төв гэсэн салбар нэгж байгууллагаас бүрддэг.
•Аж үйлдвэрлэл - 29 төсөл
•Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл - 13 төсөл
•Дэд бүтэц - 9 төсөл
•Үйлчилгээ,аялал жуулчлал - 8 төсөл
•Нийгэм, хотын хөгжил - 8 төсөл нийт 67 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Тус төслийн танилцуулга мэдээллийг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр болон Дэд бүтэц, хот байгуулалтын хөгжлийн хорооны гишүүд танилцаж тодорхой хэд хэдэн асуултыг асууж, санал солилцлоо.
Цаашид тус төслийн төлөвлөгөөнд тусгагдсан зарим ажлуудын төлөвлөгөөг тодорхой болгох талаар анхаарч ажиллахыг Шинэ Ховд ББХК-ийн удирдлагуудад үүрэг болгосон юм.