Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын АНХДУГААР хуралдаан өнөөдөр (2024.10.25) болж байна. Аймгийн Засаг даргад АН-ын бүлгээс төлөөлөгч Морхын Амарсанааг нэр дэвшүүлсэн бол МАН-ын бүлгээс мөн хуралдааны танхимаас төлөөлөгчид өөрсдийгөө болон бусад төлөөлөгчдийн нэрийг дэвшүүлсэнгүй.
АН-аас нэр дэвшсэн Морхын Амарсанааг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж, Монгол улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.
М.Амарсанаа нь 2024 оны орон нутгийн сонгуульд баг хамт олноо амжилттай удирдаж, ялалт байгуулсан юм. Мөн 2012-2016 онд Ховд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлагатай.
Түүний хувьд:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
1980-1990 Ховд аймгийн 2 дугаар 10 жилийн ЕБС
1990-1992 Оросын Холбооны улсын ОРЁЛ хотын Техник мэргэжлийн сургууль
1996-2000 МУИС Олон улсын харилцааны дээд сургууль Орос, Англи хэлний багш орчуулагч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
2002-2006 онд “Хөрс сервис" ххк-д ерөнхий менежер
2006 онд Хар ус нуурын байгалийн цогцолборын газрын хамгаалалтын захиргааны дарга
2007-2008 онд “Хөрс авто сервис" ххкд ерөнхий менежер
2009 оноос Ховд аймгийн Ардчилсан намын дэд дарга
2012-2016 онд Ховд аймгийн Засаг даргын орлогч
2012-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч
2023 оны 10 сараас Ховд аймгийн ардчилсан намын даргаар ажиллаж байна.
ГАВЪЯА ШАГНАЛ
2015 онд төрийн дээд шагнал Алтан гадас одон