Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН 9 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2024-10-25

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан өнөөдөр (2024.10.25) аймгийн Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд 09.30 минутанд эхэлж, хуралдаанд ирвэл зохих 41 Төлөөлөгчөөс 38 Төлөөлөгч хүрэлцэн ирж 92.7 хувийн ирцтэй хуралдаж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасны дагуу Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад Ц.Цогтбаяр нээж, хуралдааныг удирдаж байна.
Анхдугаар хуралдаанаар:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгийн тухай илтгэл,
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай,
Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны дэг батлах тухай,
Аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай,
Аймгийн ИТХ-ын Зөвлөл байгуулах тухай,
Аймгийн ИТХ-ын Хороодыг байгуулах тухай,
Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг 7 асуудлыг хэлэлцэн, Төлөөлөгчдийн олонхийн саналаар баталлаа.
Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор "Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгийн тухай илтгэл"-ийг Ховд аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Баярсүх танилцуулаа.
 
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж, нийт төлөөлөгчдийн 97.6 хувийн саналаар Дөргөн сумаас сонгогдсон Зуноровын Эрхбаяр сонгогдлоо.
Шинээр сонгогдсон ИТХ-ын дарга З.Эрхбаярт 2016-2020 он, 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд ажилласан ИТХ-ын дарга Г.Пүрэвганди тамгаа гардуулан өглөө.
 
Мөн аймгийн Засаг даргад АН-ын бүлгээс төлөөлөгч Морхын Амарсанааг нэр дэвшүүлсэн бол МАН-ын бүлгээс мөн хуралдааны танхимаас төлөөлөгчид өөрсдийгөө болон бусад төлөөлөгчдийн нэрийг дэвшүүлсэнгүй.
АН-аас нэр дэвшсэн Морхын Амарсанааг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжиж, Монгол улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%