Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж дүнг Ховд аймгийн Сонгуулийн хороо нэгтгэн, шат шатны сонгуулийн хороо болон холбогдох байгууллагад хүргүүлээд байна.
Тэгвэл анхдугаар хуралдааныг (2024.10.25)-ны өдөр зарлан хуралдуулах аймгийн Сонгуулийн хорооны тогтоол гарсан.
Үүнтэй холбогдуулан анхдугаар хуралдааныг угтан ИТХ-ын Ажлын албанаас төлөөлөгчдөд зориулан мэдээлэл өглөө.
Сургалтыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж үг хэллээ.
Мөн аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх “Аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт”,
Аймгийн ИТХ-ын Ажлын албаны БЗХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн С.Батцэцэг “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах хугацаа, анхаарах асуудал”,
Аймгийн ИТХ-ын Ажлын албаны БЗХЭЗХ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Даваадорж “Төсвийн тухай хууль, Төлөөлөгчийн үйл ажиллагааны зардлын талаар” тус тус мэдээлэл хийлээ.