Монгол улс жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэн хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 29 дэх жилийн өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Ховд аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ.
Цэцэг өргөх ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баярсүх, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агенилагийн дарга нар болон хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд оролцов.
Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Ганданпунцаг Чойлон хийдэд ном хурлаа.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажил 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, энэ хугацаанд 31 мянга гаруй иргэний нэр, төрийг сэргээж цагаатгажээ.
Ховд аймгийн хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийн тоо 1756. Үүнээс
Цаазлагдсан 1100
Хорих ялаар шийтгүүлсэн 446
Цагаатгалын хуулийн дагуу 40-өөс 80 сая төгрөгийн нөхөх олговрыг Ховд аймгийн 24 хүн аваад байна.