Монгол улс жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэн хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг.
Тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын Ажлын алба, Ховд аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-тай хамтран замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт мэдээлэл хүргэлээ.
Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11:00-13:00 цагийн хооронд жолооч нар гэрлээ асааж замын хөдөлгөөнд оролцлоо.
Жолооч нартаа баярлалаа