Халимаг улсын нэрт дуучин, Жангарч Ш.Бадамхаалга ( Дмитрий Шагаев )-ыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Хамаг Монгол төсөлд ая дуугаа өргөж явсан Халимаг улсын алдарт дуучин Дмитрий Шагаев нь Алтайн тэнгэрлэг оршихуй Номтын өргөө ТББ-ын урилгаар Ховд аймагт ирээд байна.
Тэрээр Булган сумын соёлын төвд энэ сарын 16-ны өдөр "Мэндүүт далай их Торгууд түмэн минь" тоглолтоо хийсэн. Тэгвэл Алаг махны тасархай, Алтан ясны хэлтэрхий Олон угсаатны өлгий Ховд нутгийн зон олон та бүхэндээ өөрийн уран бүтээлийн тоглолтоо 1-р сарын 22-ны 19 цагаас аймгийн ХДТ-т тоглох юм байна.
Хамаг Монгол түмний эв санаа итгэл сэтгэлээр нэгдэж, өв соёлоо түгээн дэлгэрүүлж, хөг эгшгээ хүргэн яваа элэг нэгт алдарт дуучны уран бүтээлийн тоглолтод та бүхнийг урьж байна.