Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн баярын хүрээнд аймгийн ИТХ, Зэвсэгт хүчний 123-р анги, аймгийн БТСГ, аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран Ховд аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдааныг зохион байгууллаа.
Үндэсний бөхийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баярсүх болон үе үеийн аймаг, сумын цолтой бөхчүүд, бөх сонирхогчид оролцов.
Бөхийн барилдаанд
Ховд аймгийн Манхан сумын харъяат, а/а Шараагийн Мөнх-Од,
Мянгад сумын харъяат а/з Лхагвын Сайханбилэг нараар манлайлуулсан хүчит 64 бөх бяр хүч авхаалж самбаагаа сорин барилдсанаас
Чандмань сумын харъяат, аймгийн начин Баянмөнхийн Базарсад түрүүлж,
Манхан сумын харъяат, а/а Шараагийн Мөнх-Од үзүүрлэж,
шөвгийн дөрөвт Мянгад сумын харъяат а/з Лхагвын Сайханбилэг,
Мянгад сумын харъяат с/з Сүхтулгын Гантулга нар шалгарлаа.
Уран барилдаант бөхийн шагналыг Үенч сумын харъяат, с/з Д.Жарантай,
Аймгийн цолонд ойрхон бөхийн шагналыг Мянгад сумын харъяат с/з Сүхтулгын Гантулга нар хүртлээ.
Мөн барилдааны ерөнхий ивээн тэтгэгчээр
н.Дашмягмар захиралтай "Бүтээмж Тауэр" ХХК ивээн тэтгэж оролцсон бөгөөд 5 азтай үзэгчийг шалгарууллаа.
Жаяг дэгийн багт Хөлийн цэцээр а/з Г.Нямандэлэг, а/з Д.Уламбаяр, а/н Д.Рагчаа, гарын даагаар С.Загдсүрэн, Д.Авирмэд, Б.Батмөнх, Н.Ирэхзаяа, тайлбарлагчаар, ахлах засуул С.Ихбаяр, засуулуудаар аймгийн засуул Б.Өлзийжаргал, Х.Ганчулуун, Н.Алтанбаяр, н.Нэргүй нар ажиллав.