“Жангар” цайны замын соёлын өвийн наадмын хүрээнд “Тэмээн жин тээх” уралдааныг зохион байгуулж байна.
Олон угсаатны соёлын биет болон биет бус өв, цайны соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, патентлуулах, өвлүүлэн үлдээх, сурталчлах, аялал жуулчлалаас орох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой “Жангар” цайны замын соёлын өвийн наадмын нэг нь “Тэмээн жин тээх” уралдаан.
Тус уралдаанд Манхан, Зэрэг, Жаргалант сумдаас 5 багийн 10 жинчин, 60 тэмээтэйгээр оролцож байна.
Жинчид Буянт сумын нутаг Хар-Ус нуурын хөвөө Элсэн шанаагаас Ховд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл 41 км замыг туулж хүрнэ.
Тэмээн жинг аймагруу үдэх арга хэмжээнд ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, БОАЖГ-ын дарга Л.Батбаяр, аймгийн ХХААГ-ын МААХ-ийн дарга Г.Бат-Өлзий болон Улаанбаатар хот, Ховд аймгийн аялал жуулчлалын Тур оператор компаниуд, жуулчид оролцлоо.
"ЖАНГАР" цайны замын соёлын өвийн наадмыг үзэхээр Англи, Америк, Шевейцари, Австри, Япон улсын жуулчид ирээд байна.
Жинчид маргааш аймгийн төвд ирнэ.