Ховд аймгийн ИТХ-ын даргын ивээл дор Seven melodies төгөлдөр хуур хөгжмийн сургалтын төвийн санаачлагаар “Авьяаслаг хөгжимчин-4” улсын уралдаан Ховд хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Улсын уралдаанд Улаанбаатар хот болон 10 аймгийн 18 гаруй төгөлдөр хуурын сургалтын төв, хувиараа оролцож буй 2 хүүхэд нийт 4-17 насны гаруй хүүхэд оролцож, байр эзэлсэн хүүхдүүдэд шагналыг нь гардууллаа.
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт болсон улсын уралдаанд:
Монгол орны зүүн бүс Дорнод,
Төвийн бүс-Улаанбаатар,
Говийн бүс-Дорноговь,
Хангайн бүс-Хөвсгөл,
Алтайн бүс-Говь-Алтай,
Баруун бүс-Увс, Баян-Өлгий аймгуудаас оролцохоор ирсэн АВЬЯАСЛАГХӨГЖИМЧИД-дөө, тэдний гэр бүл, багш нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн:
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД