Ховд аймгийн ИТХ-ын даргын ивээл дор Seven melodies төгөлдөр хуур хөгжмийн сургалтын төвийн санаачлагаар “Авьяаслаг хөгжимчин-4” улсын уралдаан Ховд хотноо болж байна.
“Авьяаслаг хөгжимчин-4” улсын уралдааны нээлт өнөөдөр (2023.09.09) аймгийн ХДТ-т боллоо. Нээлтэд аймгийн удирдлагууд, уралдаанд оролцогч хүүхдүүд, эцэг эхчүүд, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.
Улсын уралдааныг аймгийн ИТХ, ЗДТГ, СУГ, ГБХЗХГ, ХДТ, Seven melodies”төгөлдөр хуур хөгжмийн сургалтын төв, Монголын төгөлдөр хуур сонирхогчдын холбоо хамтран зохион байгуулж байна.
Энэ удаагийн улсын уралдаанд Улаанбаатар хот болон 10 аймгийн 18 гаруй төгөлдөр хуурын сургалтын төв, хувиараа оролцож буй 2 хүүхэд нийт 4-17 насны гаруй хүүхэд
Монгол орны зүүн бүс Дорнод,
Төвийн бүс-Улаанбаатар,
Говийн бүс-Дорноговь,
Хангайн бүс-Хөвсгөл,
Алтайн бүс-Говь-Алтай,
Баруун бүс-Увс, Баян-Өлгий аймгуудаас оролцохоор иржээ.