Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд сумдад ажиллаж байна.
Сумдын ИТХ-ын үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сумдад ажиллах төлөвлөгөөний дагуу аймгийн ИТХ-ын Ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүйн хэлтсийн дарга Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг /2023.04.13/ Буянт, Мянгад сумдад ажиллав.
Энэ үеэр тус сумдын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааны бодлогын зорилтын хэрэгжилтийн явц, үр дүнг шинжлэх, үнэлэх, мэргэжил арга зүй, удирдлагаар ханган, журмын дагуу холбогдох материалуудтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.