Эрдэнэбүрэн сумын ГХУСАЗСЗ-өөс 2023 онд 19 ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Архидалтгүй Сум - Амар Тайван Амьдрал” сарын аяныг сумандаа хэрэгжүүлж байна.
Аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүн байгууллагуудын хамтарсан баг Эрдэнэбүрэн суманд ажиллах үеэрээ тус сумын засаг дарга У. Цэрэнтогтох болон салбар зөвлөлийн хүсэлтийн дагуу “Хөдөөний айл” ТББ-ын тэргүүн Ч.Ерөөлтүвшинг урьж “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” сэдэвт лекцийг иргэдэд хүргэлээ.
Эрдэнэбүрэн сумын ГХУСАЗСЗ-ийн 2023 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хэрэгжүүлж байгаа “Архидалтгүй Сум - Амар Тайван Амьдрал” сарын аяны хүрээнд 7 ажил, арга хэмжээг зохион байгуулж нөлөөллийн ажлуудыг хийж байна.